Баянгол дүүрэг. 2 дугаар хороо, 7/3 дугаар байрны орцонд утаа үнэртээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 20-ны өдрийн 03:15 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус байрны 1 давхарт 2х2 метрийн хэмжээтэй цахилгаан хуваарилах самбар шатаж байжээ. Галыг 20 минут ажиллаж унтраасан байна.
Утаажилтын бүсээс 27 том хүн, 30 бага насны хүүхэд гаргаж, 8 иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өгсөн.