Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8  градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.