Европын холбоо дэлхийн хамгийн том технологийн компаниудад өрсөлдөх чадваргүй үйлдлүүд гаргасан учраас шалгана гэжээ. Google-ийг эзэмшдэг Meta, Apple, Alphabet компаниуд 2022 онд хэрэгжиж эхэлсэн Дижитал зах зээлийн тухай хуулийг (DMA) зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн. Хэрэв тэд дүрэм зөрчсөн нь тогтоогдвол жилийн эргэлтийнхээ 10 хүртэлх хувийг их хэмжээгээр торгуулах юм.
ЕХ-ны монополийн эсрэг албаны дарга Маргрете Вестагер болон салбарын тэргүүн Тьерри Бретон нар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснийг зарласан. Үүнд: Дэлхийн хамгийн том технологийн пүүсүүд Alphabet, Apple, Meta, Amazon, Microsoft, ByteDance багтаж байгаа юм. Эдгээр пүүсүүдийн аль нь ч Европт байдаггүй. Тав нь АНУ-д байдаг бол ByteDance нь Бээжинд төвтэй юм. ЕХ-ноос Apple компанийг хөгжмийн урсгалтай холбоотой өрсөлдөөний хууль зөрчсөн хэмээн 1.8 тэрбум евро буюу 1.5 тэрбум фунт стерлингээр торгосноос хойш гурван долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
*Apple болон Alphabet нь апп-ууд хэрэглэгчидтэй чөлөөтэй харилцах, тэдэнтэй гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байгаа эсэх
*Apple хэрэглэгчдэд хангалттай сонголт өгөхгүй байгаа эсэх
* Мета хүмүүсээс мэдээллээ зар сурталчилгаанд ашиглахгүйн тулд төлбөр төлөхийг шударга бусаар нэхэж байгаа эсэх
*Google хайлтын үр дүнд пүүсийн өөрийн бараа, үйлчилгээг илүүд үздэг эсэхийг шалгах юм.