Маргааш буюу энэ сарын 29-нд нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ.
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас энэ сард хийх цахилгаан тоноглолд засвар хийхээр болоод буй. Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг тул тодорхой хугацаагаар хэрэглэгчдийн цахилгааныг тасалдаг аж.