Баягнол дүүргийн төсвийн тодотголоор орон сууцны дулаан алдагдлыг бууруулах ажлын хүрээнд нийт 14 хорооны 15 байрны фасад дулаалгын ажлыг 2024 ондоо багтаан хийж дуусгахаар болжээ. Энэ талаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар мэдээллэв.
Ингэснээр дулаан алдагдал ихтэй угсармал орон сууцанд амьдардаг 1300 гаруй өрхийн 6000 оршин суугч дулаан алдагдал багатай орон сууцанд амьдрах боломж бүрдэж байна.
Баянгол дүүрэгт 2021-2023 онд 30 байрны фасад дулаалгын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Энэ онд 15 байрны фасад дулаалгын ажлыг хийснээр нийт 45 байрыг дулаан алдагдалгүй болох юм.