Өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр дөрвөн удаа гарлаа. Өчигдөр /2024.03.31/-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарсаныг цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртсөн байна.
Мөн нийслэл, орон нутагт обьектийн гал түймрийн найман тохиолдол гарав. Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болгосон байна. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Анхааруулах нь, цасан бүрхүүл багасаж, хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотой санаатай болон санамсаргүй байдлаас гал алдаж улс, иргэд, нийтийн өмчид их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү