Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Дорнод-Монголын тал нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +4…-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 6-7-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.