Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Нарийны-Ам” гэдэг газар энэ сарын1-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бүрэгхангай сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 04.02-ны өдрийн 17:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 60 км-т “Бага дулаан” гэдэг газар айлд очсон тухай мэдээлэл авсан тул эрэн хайх ажиллагааг зогсоож, ар гэрийнхэнтэй нь тухайн айлд очиж, хүүхдийг хүлээлгэн өгсөн.