Цагдаагийн байгууллагад энэ сарын 01-ний өдөр “Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 14-16 насны 2 эрэгтэй хүүхдийг үл таних хүмүүс амь биед нь аюултай аргаар хутга тулган гар утсыг нь дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 24 настай, эрэгтэй П, 16 настай, эрэгтэй Т нар нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг олж, тогтоон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
“Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.
