Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022.05.01-ний өдрөөс 2024.03.21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагджээ. Энэ нь нийт хамрагдвал зохих хүн амын 40.0 хувийг эзэлж байна.
Үзлэгт хамрагдсан иргэдийн
- 592.536 буюу 43.8 хувь нь эрэгтэйчүүд,
- 759.010 буюу 56.2 хувь нь эмэгтэйчүүд байна.
Байршлаар нь харуулбал
- 683 762 буюу 50.6 хувь нь Улаанбаатар хотод,
- 667 784 буюу 49.4 хувь нь орон нутагт байна.
Үзлэгт хамрагдсан нийт хүний
- 676 646 буюу 50.1 хувь нь 0-17 насны хүүхэд,
- 674 900 буюу 49.9 хувь нь 18-аас дээш насныхан байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой.
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Өрх, Сум, Тосгоны эрүүл мэндийн байгууллагаас эрт ирлүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хаана, хэзээ, хэрхэн хамрагдах, түүний зохион байгуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөөг аваарай