Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 6 дугаар багийн “Хэцүү хясаа” гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 7-ны өдрийн 12:50 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 13:24 цагт очиход иргэн Р өтөг, бууц шатааж байгаад гал алдсаны улмаас 3 га орчим талбайд шар өвс шатаж байсныг унтраасан байна.