Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барилаа. Г.Занданшатарт гардуулчихлаа.

Энэ бол эрт хийх ёстой байсан ажил. Монгол улс газрын хэвлийн баялгаар дэлхийд тун дээгүүр орно. Газрын хэвлийн баялгаа зөв хуваарилаад тэгш зарчимлачихвал монгол хүн бүр өег явах бүрэн боломжтой.

Энэ учраас энэ хуулийг үе үеийн Ерөнхий сайдуудын хэн нь ч гэсэн, хэд гурван жилийн өмнө ч гэсэн хийчихсэн бол машид тустай байлаа.
Гэвч, юутай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг гардаж байна. Энэ парламент батлах биз, өлзий хутаг, өнө сайнаа бодвол.

Үндэсний баялгийн санг байгууллаа гэдэг мэдээ бол өөрөө хөрөнгө оруулалт юм.

Үндэстний хувьд, иргэдийн хувьд эзэн сэтгэлийн хөрөнгө оруулалт. Газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэдэг Үндсэн хуулийн агуулгаасаа ч. Үүнээсээ үр хишиг хүртэх нь гэдэг сэтгэлийн үүднээсээ ч.

Дөчин дөрвөн их наядаар нь ард түмнээсээ тонилгочихсон улс шүү дээ, Монголын луйварчид. Нөгөө талаар энэ санг байгууллаа гэдэг нь, гадаад талд, хөрөнгө оруулагчдад ч сайн мэдээ.

Уул уурхайдаа илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай мэдээг гадаад талд өгч байна. Аа, харин энэ санг үнэхээр “сайн нохдоор” эхний ээлжид мануулах учиртай гэж иргэд хэлж байна. Бүр норвеги “нөхдөд” даатга гэж.

Учир нь Норвеги бол Баялагийн сангаараа бэлжсэн, ард түмэн нь энэ сангийнхаа эрүүл саруул хүртээмжээр нийтээр дэлхийн стандартаар амьдарч байгаа улс. Тогтсон эрүүл жишигтэй.

Тиймээс Л. Оюун-Эрдэнэ норвеги нөхдөөр Баялагийн сангаа мануулсан ч яах вэ дээ. Хүний өөрийн хулгайчдад их наядаар алдаж байхаар цалин урамшууллыг нь хангалттай өгөөд мэддэг чаддаг улсад нь хариуцуулсан ч яах вэ дээ…

Б.БАЯР

Amlalt.mn