УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ц.Мөнх-Оргил нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт атгуулав.
Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэхээр тусгасан нь энэ аж. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн Л.Мөнхбаатар тайлбарлаж байв.
Тэгвэл тэрхүүх өдөр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндэлсэн өдөртэй давхцаж байгаа юм. Төрийн тэргүүн 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрж байжээ.