Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрийг хэдэнтээ тодотгосон.
Экс Ерөнхийлөгч хариуг нь бариад удаагүй байтал түүний хамаарал бүхий гэгддэг “Ачит Ихт” ХХК-д Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас нэгжлэг хийлээ.
Тодруулбал, тус “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан П.Цагаан юм. Ингэхдээ тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг боловсруулж, экспортын бүтээгдэхүүн болох катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг үйлдвэрлэдэг. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах гэрээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед нь зурагдсан хэмээдэг билээ.