Монгол Улс 2024 оны эхний 3 сар днийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.7тэрбумам.доллар, импорт 2.4 тэрбум ам.доллар т хүрч,тэнцэл 1.2тэрбумам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 367.2 (6.4%) сая ам.доллар, импорт 474.7(24.5%) сая ам.доллароор тус тус өсөж, экспорт 107.5 (2.9%) сая ам.доллар, тэнцэл 582.2 (31.9%) саяам.доллароор тус тус буурсан байна.

Экспорт 2024 оныэхний 3 сар дөмнөх оны мөн үеэс 107.5 сая ам. доллароор буурахад

  • Цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллароор
  • Нүүрс 38.7 сая ам.доллароор
  • Адууны мах 32.6 сая ам.доллароор
  • Лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 57.9 сая ам.доллар, төмрийн хүдэр,баяжмал 36.0 сая ам.доллароор тус тус өссөн байна.