Дорнод аймагт 12 настай настай охиныг хулгайлж улмаар амь насыг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийн гэмт этгээдэд холбогдох шүүх хурал болж, яллагдагч Г-г бүх насаар нь хорих ял оноолоо.

Гэмт хэрэгтэн Г-д холбогдох хэргийг 2024 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Прокуророос Г-д хүн хулгайлах, хүчирхийлэх, хүнийг алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.