Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 46 001 641 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 4,
6 орон таарсан 40,
5 орон таарсан 412,
4 орон таарсан 4047,
3 орон таарсан 41319 баримт тохиролд таарч азтан боллоо.
Шинэчилэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь
- Сүхбаатар дүүрэг 13051 азтан,
- Баянгол дүүрэг 5867 азтан,
- Баянзүрх дүүрэг 5788 азтан,
- Сонгинохайрхан дүүрэг 4735 азтан,
- Хан-уул дүүрэг 4699 азтан,
- Чингэлтэй дүүрэг 3677 азтан,
- Орхон аймаг 865 азтан,
- Дархан-уул аймаг 857 азтан тус тус тохирол таарсан байна.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь
- Хөвсгөл аймаг +61%,
- Баянхонгор аймаг +56%,
- Ховд аймаг +54% байжээ.