Түгжрэлийн эсрэг цогц бодлогын хүрээнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж буй доорх байршлууд буюу төмөр зам доогуур нүхэн гарц барих ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал, Таван шарын төмөр зам, Геологийн төв лабораторийн уулзвар, Гермес төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар буюу Нарантуул захын уулзвар зэрэг дөрвөн байршилд БНХАУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр авто замын нүхэн гарц шинээр барих төслийн барилга угсралтын бэлтгэл ажил явагдаж байгаа аж.
Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил 2024 онд дуусах талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.