Израиль Иран руу цохилт өгөхдөө “Rampage” пуужин ашигласан гэж Израилийн хэвлэлүүд мэдээлжээ.Дуунаас хурдан пуужин нь цэргийн бааз зэрэг газрын бай руу цохилт өгөх зориулалттай. Үйлдвэрлэгч нь үүнийг “алсын тусгалтай, агаар-газар” пуужин гэж тодорхойлдог.

Тус компани 1250 фунт жинтэй пуужин 1250 миль / цаг хурдтай, 190 миль хүртэлх зайд нисэх чадвартай. Тус пуужинг бие даасан систем болгон ажиллуулах боломжтой бөгөөд GPS/INS чиглүүлэгч, хамгаалалтын өндөр чадвартай гэж тодорхойлдог аж.