АНУ -ын хотуудын гүүрэн доор, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд орон гэргүйчүүдийн хуарангууд нэмэгдэж байна. Хот мужийн удирдлагууд ямар хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй анхааралтай ажиглаж байна. Эдгээр хуаранд амьдардаг хүмүүс гэмт хэрэгт холбогдох  магадлалтай гэж үзэн хяналт тавьж эхэлсэн байна.2022-2023 оны хооронд орон гэргүй болсон хүмүүсийн тоо 12 хувиар өссөн судалгаа гарсан.

АНУ-д 650,000 гаруй хүн орон байргүй байгааг тогтоожээ. Орегон мужид олон нийтийн газар унтахыг хориглосон.  Хуарангийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн. Үүний хариуд харгис үйлдэл гэсэн маргаан  гарч шүүхэд очиж магадгүй байна.