Төв аймгийн Баянхангай сум Найрамдал 1-р баг тоотод “Манай 2 хүүхэд гэртээ нас барсан байна” гэсэн дуудлага энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух 16 настай эмэгтэй А, 2 настай эмэгтэй С нар нь ил харагдах гэмтэл, шархгүй, угаартсан байдалтай нас барсан байжээ.