Монгол Улсын иргэн “А”-г 2015 онд бусдын захиалгаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ-руу оргон зайлсныг Интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоон түүнийг 2017 онд БНХАУ-аас шилжүүлэн авч холбогдох хэргийг шалгахад “А” нь “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Тэгвэл дээрх хүнийг алах гэмт хэргийг үйлдэх захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилан “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали Улсад байгааг нь тогтоож тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд 2024.04.30-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Түүнийг Монголд авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газраас Австралийн сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгуулжээ.