Хар тэнгисийн боомт  руу пуужин харвасны улмаас таван хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан гэж Украины эрх баригчид мэдэгджээ. Украины Ерөнхий Прокурорын газраас далайн эргийн ойролцоо хэдэн арван тэсрэх бөмбөг хэдхэн секундын дотор дараалан дэлбэрч байгаа видео бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна.

Видео бичлэгт “Харри Поттерын цайз” гэгддэг боловсролын байгууллагын конус хэлбэрийн цамхаг, дээврийг шатаж байгааг харуулсан.  Довтолгоонд Искандер баллистик пуужин болон кластер сум ашигласан гэж үзэж байна. Украйны Ерөнхий прокурор Андрей Костин “Халдлага болсон газраас 1.5 км-ийн радиуст металл хэлтэрхий болон пуужингийн үлдэгдэл олдсон” гэж мэдэгджээ.

Мөн тэрээр “Мөрдөн байцаалтын явцад Оросын арми их хэмжээний хохирол учруулах зорилгоор кассет сум ашигласан гэж үзэх үндэслэлтэй” гэж нэмж хэлсэн. Түүний хэлснээр халдлагад өртсөн хүмүүс дотор хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй байжээ.Зэвсгийн тухай конвенц гэж нэрлэгддэг олон улсын гэрээгээр кассет сум ашиглах, шилжүүлэх, үйлдвэрлэхийг хориглосон байдаг. АНУ цэргийн тусламжийн багцын хүрээнд Украинд дээрх сумыг шилжүүлсэн байна.Орос Укрианы тал хоёулаа дээрх сумыг ашиглаж байгаа аж.