Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. Ховд багийн “Дэвэл” хэмээх газар энэ сарын 2-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн Х нь хадлан хийж байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 14:30 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат иргэн Х /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 3-ны өдрийн 17:40 цагаас эхлүүлж, мөн өдрийн 22:35 цагт сураггүй болсон газраас 0.7 км-ийн зайтай “Дэвэлийн-Арал” гэдэг газраас эсэн мэнд олж, тус сум дахь Цагдаагийн тасаг болон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.