Ногоон автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол явуулахтай холбогдуулан Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.

Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шиэнчлэлтийн хүрээнд онд 2023 онд худалдан авсан ногоон аввтобусны худалдан авалтад хяналт, шинжилгээ хийх түр хорооны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд хуралдах тов гаргалаа. Хянан шинжлэх хүрээнд хэлэлцэх асуудлуудыг мөн өнөөдөр ярьсан. Ингэхдээ гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрстэй танилцаж баталлаа.

Давхардсан тоогоор 98 гэрч байхаар, давхардаагүй тоогоор 75 иргэн, албан тушаалтан гэрчээр дуудагдана. Сонсголыг хоёр өдөр товлосон бөгөөд нийт гурван хэсгээс бүрдэнэ.

  1. Худалдан авах ажиллагаатай холбоотой
  2. Хуулийн хүрээнд боловсруулагдсан бичиг баримт
  3. Ногоон автобуснууд чанарын ямар шаардлага хангасан талаар мэдээлэл өгнө.

Шинжээчдийн тухайд хараат бус, тангараг өргөсөн төрийн албан хаагчид.

Сонсголд дуудагдах хүмүүсийн тухайд, Монгол Улсын сайд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэл Улаанбаатарын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны албаны дарга Ц.Батгэрэл, Хотын дарга асан Д.Сумъябазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг дуудаж байгаа.