Орхон аймгийн Баян-Өндөр суманд дулааны шугам засварын ажил гүйцэтгэж байсан иргэн шороонд дарагджээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 39 настай иргэн Б дулааны шугам засварын ажил гүйцэтгэж байх үед шороон далан нурж 3 метрийн гүн нүхэнд шороонд дарагдаж амиа алдсныг гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.