УИХ-ын 2024 оны 31 тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай нээлттэй хэлэлцүүлэг Дархан уул аймагт зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Стандарт Хэмжил Зүйн Газар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК ТӨХХК, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн ХХААГазар, Гурилын үйлдвэрийн төлөөлөл, Тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцож дээрх тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх үрийн болон хүнсний улаан буудайг биржээр арилжих зарчим, ХААК-ын элеваторийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, гурилын болон буудайн стандартын шинэчлэл зэрэг асуудлаар холбогдох газруудаас мэдээлэл хийж, Хөдөө аж ахуйн биржээс хүнсний улаан буудайг биржээр арилжих журмын төслийг танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хөдөө аж ахуйн бирж нь үрийн болон хүнсний улаан буудайг биржээр арилжсанаар тариаланч болон гурилын үйлдвэрлэгч олон давуу тал боломжийг бий болгоно гэж үзэж байна. Үүнд
• Биржийн арилжаа нь хөндлөнгийн чанарын хяналтыг бий болгож, чанараас үүдсэн маргаангүй, чанар хяналтын нэгдсэн системийг бүрдүүлнэ
• Төвлөрсөн биржийн зах зээл дээр худалдах, худалдан авах тал хялбар арилжаанд орох боломжоор хангаснаар талуудын арилжааны зардлыг бууруулна,
• Эрэлт нийлүүлэлт, чанарт суурилсан зах зээлийн зохистой үнэ тогтоно
• Худалдагч худалдаг талуудын хоооронд төлбөрийн уян хатан нөхцөлийн баталгааг хангана
• Арилжааны хэлцлийн дүнгээр ибаримтын төлбөрийн баталгаажуулалт хийгдэж тариалан эрхлэгч нарт олгодог мөнгөн урамшуулал авах нөхцөл бүрдэнэ