Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 (44.5%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.9 их наяд төгрөгт хүрч, 3.2 (47.8%) их наяд төгрөгөөр  өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 4сар д 7.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2024 оны эхний 4сар д 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3. 0 (46.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 1.5 (74.9%) их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 480.4 (37.3%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 411.3 (40.4%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 173.2 (15.6%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 142.3 (64.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
2024 оны эхний4 сард татварын нийт орлогын 37.9 хувийг орлогын албан татвар, 18.9 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 13.7 хувийг нийгмийн даатгалын орлого, 5.4 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.9 хувийг онцгой албан татварын орлого, 20.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 77.6 хувийг ААНОАТ, 22.4 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 4сард 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (38.7%) их наяд төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.3 (98.7%) их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 385.0 (57.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Хөрөнгийн зардал 2024 оны эхний 4 сард 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 385.0 (57.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеэс 377.8 (94.6%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 23.2 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин бусад хөрөнгийн зардал 32.1 (27.2%) тэрбум төгрөгөөр буурчээ.