Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 34 Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны дарга болон дээвэр засвар хийх 5 компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. БГД-т 2021-2023 онд 69 байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ онд нийт 23 хорооны 36 СӨХ-ны 46 байрны дээвэр засварын ажил хийхээр болсон.

Иймд дүүргийн Засаг дарга дээвэр засвар, шинэчлэлийн ажил хийхээр болсон байруудын СӨХ-ны дарга нар болон болон засвар үйлчилгээ хариуцсан компанийн төлөөллүүдтэй уулзаж, хариуцсан ажлаа чанартай, сайн хийж гүйцэтгэх, СӨХ-д арчлалт хамгаалалтыг сайн хийх шаардлагатай байгааг онцоллоо.