Баянгол дүүрэгт өчигдөр (2024.05.21) Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн”-ий нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Жишээлбэл:
Энэ арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Батбаяр, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Д.Чимэдцэрэн, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал болон бусад эмч, эмнэлгийн ажилчид болон иргэд оролцлоо.
Энэхүү “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зорилго бол иргэд олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлж эрүүл ирээдүй, эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Энэхүү “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зорилго бол иргэд олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлж эрүүл ирээдүй, эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Тус арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Жишээлбэл:
- Боловсролын байгууллагад суурилан хүүхдийн эрүүл мэндийн хяналт тандалт, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Хүүхэд залуусын утаат болон электрон тамхины хэрэглээг багасгах, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар олон талт арга хэмжээ авч ажиллах,
- Хүн амд үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавх, нөөцийг бүрдүүлэх,
- Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх,
- Дасгал хөдөлгөөн, нийтийн биеийн тамираар хичээллэхийг уриалах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дүүргийн хувьд иргэдийн эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор олон төрөлт тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ахмадын хөгжлийг дэмжих таван төв нээх, хүүхэд залууст зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийт 19 байршилд нээх зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна. Цаашдаа иргэдийн эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих олон ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах гэж байна.