Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гаргасан байна.

Иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн аж.