Булган аймаг, Орхон сум Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газарт “Орхон” голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 26-ны өдрийн 18:15 цагт Онцгой байдлын албанд тавьжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Орхон” голын эргээс 7 метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган, Орхон сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.