Өнөөдөр: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +11…+16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Төлөв байдал: 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04, 05-нд нутгийн зарим газраар, 06, 07-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.