Монгол Улс 2024 оны эхний 5 сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6. 4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.доллар т хүрч, тэнцэл 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.0 (10.3%) тэрбум ам.доллар, экспорт 74.9(1.2%) сая ам.доллар, импорт 932.5 (26.9%) сая ам.доллароор тус тус өсөж ,тэнцэл 857.5 (30.4%) сая ам.доллароор буурсан байна.
Экспорт 2024 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллароор өсөхөд
- Нүүрс 172.9 сая ам.доллар,
- Зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар,
- Төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллар,
- Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 39.5 сая ам.доллароороор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 47.8 сая ам.доллароор тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
