Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.