Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо “Туул” голын салаанд хүн байна, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 16:38 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчпыг очиход иргэн Т/ эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Туул” голын салаанд гацсан байсныг ажиллаж аюулгүй гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.