Дахин нэг ухуулагч нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Талийгаач нь УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл бий.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг энэ сарын 20-ны 14:40-д ирүүлснийг шалгахад тус газарт оршин суух 45 настай эрэгтэй Рөөрийгөө боомилж нас барсан байдалтай байсныг шалгаж байгаа аж.