Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Тус айлчлалын хүрээнд /2024.06.24/
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд И.Махкамов нар гарын үсэг зурлаа.
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, мөн аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.