Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо нуурын усанд бага насны хүүхэд живсэн тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 16:22 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход И/ эрэгтэй/ гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудасаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живсэн байсан тул цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.