Төв аймаг, Алтанбулаг сум Аргал багийн “Модон гүүр” гэдэг газар “Туул” голын сав газар нутаглаж байгаа 6 өрхийн иргэд голын усанд боогдсон тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 06:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Аргал багийн “Туулын гүүр” болон “Улаан хужирын булан” гэдэг гэдэг “Туул” голын сав газарт нутаглаж байсан 9 өрхийн 29 хүн /13 том хүн, 16 хүүхэд/, 9 гэр усанд боогдсон байсныг аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргасан.