Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.08.31) болж, дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 12 үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл өгсөн үүрэг даалгаврын 5 нь 100, хоёр нь 90, гурав нь 70, нэг нь 50 нэг нь 30 хувь буюу 80,8 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.