Хойд Америкийн агаарын тээврийн компаниуд бэлтгэгдсэн нисгэгчдийн хомсдол орсон байна. Нийт 12,000 нисгэгч дутуу гэсэн судалгаа гарчээ. Агаарын тээврийн Delta Air Lines (DAL), American Airlines (AAL) болон United (UAL) нь оюутнуудад сургалтын зардлыг бууруулахад тусалдаг нисгэгчдийн сургалтын хөтөлбөрийг эхлүүлсэн аж. Дараа АНУ-ын цэргийн нисгэгчдэд болзолт ажлын байр санал болгож эхэлсэн. Цэргийн нисгэгчийн үнэмлэхтэй тохиолдолд арилжааны онгоцоор нисэх эрх өгдөггүй. Гэсэн ч тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдад ажлын байр санал болгож, дараа нь сургалтаа дуусгахыг зөвшөөрчээ.
Гэвч маш их шуугиан дэгдсэн. Тиймээс агаарын тээврийн компанид ажиллахаар төлөвлөж байгаа нисгэгчид 2025 онд сургалтад хамрагдахаар болжээ. American Airlines-ийн мэдэгдэлд “Энэ шийдвэр нь агаарын тээврийн компанид шаардлагатайг нисгэгчдээр хангах зорилготой гэдгийг онцолжээ.