Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет Адам Смит, Даниел Каннеман, Жон Мэйнард Кейнс гэх мэт эдийн засгийн салбарт үнэлэгддэг түүхэн хүмүүс олон бий. Гэхдээ эдгээр хүмүүс дотроос орчин үеийн эдийн засгийн талаархи хамгийн үр өгөөжтэй шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш гаргасан.
Баффет “2008 оны есдүгээр сарын эхээр 35 сая америкчууд 3.5 их наяд долларын хөрөнгөө мөнгөний зах зээлийн санд найдвартай хадгалсан гэж бодож байсан. Харин нэг долоо хоногийн дараа санаа зовж эхэлсэн.

Энэ эгзэгтэй мөчид Буш, тухайн үеийн Сангийн сайд Хэнк Полсон, Холбооны нөөцийн сангийн дарга Бен Бернанке нар мөнгөний зах зээлийг баталгаажуулах сонголтыг ширээн дээр гаргаж тавьж чадсан. Энэ бол тухайн үеийн эдийн засагт аврал авчирсан гэдгийг онцолжээ.