Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр (2024.08.06) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлөлт, “Алтан намар” хүнсний ногоо болон хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.
УТХО-аар хийгдэж байгаа барилга байгууламжийн гурав нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна
- 9-р хорооны Цогцолбор байр,
- 9-р хороо, “Өргөө” цэцэрлэгийн барилга,
- 198-р цэцэрлэгийн барилгын ажил 100 хувь дууссан бол 10-р хорооны Цогцолбор байр, 10-р хороонд баригдаж байгаа Бага, сургууль, цэцэрлэгийн байрны барилгын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Гэрээ байгуулсан 81 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна
Дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар Төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл мэдээлэл өглөө.
Энэ онд дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 124 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс 81 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээ байгуулсан бол гэрээ байгуулагдаагүй ажил 22 байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд автозам, явган зам засвар шинэчлэлийн 11, барилга байгууламжийн 8, камержуулалт, гэрэлтүүлгийн 5, фасад засварын 8, тоглоомын талбай, тохижилтын ажлын 33, цахилгаан шат, засвар шинэчлэлийн 3, дээвэр засварын 11, бусад 26 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.
Авто замын 6 багц ажлаас 5 нь хийгдэж байна
Энэ онд дүүрэгт авто замын 6 багц ажил хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд нийт 12 байршилд 10.8 км авто зам хийгдэнэ. Одоогоор гүйцэтгэгч шалгараагүй нэг багц ажил байна гэсэн мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө.
Авто зам хийгдэж буй байршлууд:
-
1, 3 ,4-р хороо, Цэрэнноровын гудамжны автозам,
-
5-р хороо, 2, 3-р байрны баруун тал,
-
Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө
-
Хасбаатарын гудамжны автозам
-
24-р хороо “Алтай хотхон”-ы баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам,
-
24 дүгээр хороо, Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто замаас Энгельсийн гудамж хүртэлх авто замыг тус тус хийж байна.
50 байршилд 830 гарааш буулгаж, 14940 мкв газрыг чөлөөллөө
Хашаа арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 49 байршлын 1995 метр хашааг буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зорчигчийн зам талбайг нэмэгдүүлсэн бол нийт 12 байршлын 64 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөөд байна.
“Алтан намар-2024” арга хэмжээг 1000 машины авто зогсоол дээр эхэллээ
-
2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах, энэ ажлын хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, сургуулийн, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, орчны аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллах,
-
Газар зохион байгуулалтын зарим хашаа явган замд саад болсон явган хүний замыг засаж сайжруулах, явган хүний замд саад болсон хашаа хайсыг буулгах арга хэмжээг зохион байгуулах,
-
Дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагаа удааширсан ажлуудыг зохион байгуулах,
- 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд холбогдох хэлтсүүд бэлтгэл ажлаа хангах,
- Төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, дүүргийн ЗДТГ-аас энэ ажилд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.