Баянгол дүүргийн Монгол Ардын намын хороо аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор хуульд заасан хугацаанд холбогдох материалаа бүрдүүлж Баянгол дүүргийн Сонгуулийн хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Бид энэ удаагийн сонгуульд хийж буй ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийт оршин суугаа хүн бүрд хүрсэн таатай орчинтой смарт дүүрэг болгох зорилт бүхий хөтөлбөр дэвшүүллээ.