Voepass Linhas Aeras агаарын тээврийн компанид харьяалагддаг онгоц Бразилийн Каскавел хотоос хөөрч, Сан Пауло руу явж байх үед шөнийн 13:30 цагийн үед дохио унасан байна.

Нислэгийн мэдээллээс харахад онгоц 17,000 футын өндөрт байхдаа хурд нь гэнэт буурч, хэдхэн минутын дотор 300 миль цагаас 0 миль / цаг хүрсэн  байна. Удалгүй онгоц Винхедо хотын орон сууцны хорооллын олон байшинг мөргөн унажээ. Онгоцонд 58 зорчигч, багийн 4 гишүүн байсан ч бүгд амиа алдсан байна.Оршин суугчид хохироогүй. Ослын шалтгааныг тогтоож байна.

VOEPASS агаарын тээврийн компанийн ATR 72 хос турбопроп хөдөлгүүртэй онгоц байсан. Нислэгийн эцсийн тайланд нисгэгчийн алдаа гэж буруутгасан байжээ.Бразилийн өмнөд хэсэгт болсон арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва цугласан олныг нэг минут чимээгүй зогсохыг хүсч эмгэнэл илэрхийлжээ.