Өвөрхангай аймаг, Баянгол сум Өндөр-Өнц багийн “Өнцийн бригад” гэдэг газар суудлын автомашин онхолдож жолооч нь автомашиныхаа төмөр эд ангид хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Прадо-150” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б /67 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.