БГД-ийн 15 дугаар хороо, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 30-р байрны гадна талбайн хүүхдийн тоглоомын талбайн засварын ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна.
БГД-ийн 15 дугаар хороо, 30 дугаар байрны баруун урд талд хүүхдийн тоглоомын талбайн засвар шинэчлэлийн ажлыг “Люкс даймонд” ХХК хийж гүйцэтгэж байна. Дээрх ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд явган хүний зам, хүүхдэд зориулсан тоглоомын талбай, хогийн сав, гэрэлтүүлэг, камер, сүүдрэвч сандал зэргийг хийж байна.