Эргийн халуун усанд үрждэг үхлийн аюултай бактерийн халдвараас сэргийлэх сэрэмжлүүлгийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргажээ. Энэхүү ховор Vibrio vulnificus бактери нь түүхий болон дутуу болгосон далайн хоол, давстай, давслаг усанд агуулагддаг.
Жил бүр 80,000 орчим хүн вибрион халдвар авдаг.Энэ жил арав гаруй хүн халдварын улмаас нас барсан. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн ус дулаарсаар байгаа тул Vibrio vulnificus хойд зүг рүү шилжиж байгааг судалгаагаар тогтоожээ.
Флоридагийн Атлантын их сургуулийн Харбор салбар дахь далай судлалын хүрээлэнгийн судлаач Габби Барбарит “Ус дулаан байх тусам илүү олон бактери хурдан үржих боломжтой” гэж USA Today сонинд ярьжээ.