Энэ онд Хасбаатарын гудамжны 2.1 км автозамыг засварлан шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар Хорооллын эцсийн уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх 1.6км авто засварлан шинэчлээд байна.
Засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 28-р сургуулийн урд талын гэрлэн дохиотой уулзвар дээр борооны ус ихээр тогтдог байсан байршилд нэмж 6 шүүрт худаг суурилуусан юм. Ингэснээр дээрх хэсэгт нийт 10 орчим шүүрт худагтай болж, борооны ус тогтох нь багасаад байна.